Мэргэжил сонгох үедээ би ямар хүмүүс юу хийдэг юм бол гэсэн ойлголт их л багатай, эсвэл буруу бодож байсан юм шиг санагддаг. Яг ажил дээр гарч үзээд л, олон хүмүүстэй уулзаж хамт ажиллаад л, хорвоо ертөнц дээр маш олон урд нь сонсож бодож үзээгүй мэргэжлүүд байдгийг мэдэж авсан. Өөрийнхөө мэргэжлийн талаар ч би өмнө нь өрөөсгөл ойлголттой явж ирснээ ч ойлгосон. Тиймээс өөрийнхөө мэргэжлийн талаар хэн нэгэн мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүд байвал танилцуулья гэж бодоод үүнийг бичлээ. Нягтлан бодогч
болон аудитор хэмээх мэргэжил нь нэг бодлын хүн болгонд ойлгомжтой мэргэжил юм
шиг боловч бас яг зөв ойлгодог хүмүүс ховор юм шиг. Би өөрөө ч хүүхэд байхдаа огт өөр төсөөлөлтэй байсан бөгөөд мэргэжлээ
сонгох гэж их л будилж байсан санагддаг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнө үед нийгмийн нэгж бол
бүл айл гэж явдаг байсан бол өнөөдрийн нийгэмд байгууллага гэхэд буруудахгүй
биз ээ. Тэгвэл байгууллага гэдэг маань нэг зорилго доор цугласан хүмүүсийн
нэгдэл бөгөөд тэр зорилгодоо хүрэх төлөвлөгөө, үйл ажиллагааны процес, нэгжүүдээ
тодорхойлсон байдаг. Улсын, хувийн, ашгийн бус, ашгийн, сайн дурын зэрэг маш олон
байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн түгээмэл бөгөөд капитал
нийгмийн үндэс болсон нь ашгийн төлөөх компани юм.
Бизнес судлал буюу бизнесийн
удирдлага хэмээх мэргэжил маань тэгвэл энэхүү компанийг үүсгэж, хөгжүүлж, дэмжиж
ажиллахад шаардлагатай чадваруудыг заадаг. Хүний нөөц (human resource), маркетинг
(marketing), санхүү (finance), нягтлан (accounting), борлуулалт (sales), нийлүүлэлт
(supply chain), худалдан авалт (procurement), бизнес төлөвлөгөө (business
strategy/ development), төслийн менежмент (project management) зэрэг бүх л
мэргэжил компанид ажиллахад шаардлагатай чадваруудыг заана. Үүн дээр нэмэгдээд
компанийн үйл ажиллагааны чиглэлээс хамаараад өөр зөндөө мэргэжил орж ирнэ.
Тэгвэл нягтлан бодогч
нар юу хийдэг вэ?
Анх мэргэжлээ сонгох үед аудитор
болон нягтлан бодогч гэсэн мэргэжлийн талаар би огт өөр төсөөлөлтэй байсан
санагддаг. Харин энэ салбарт ажиллаж үзсэний дараагаар нягтлан бодогч
гэдэг чинь бизнесийн бүх ажиллагааг нэгэн юниверсал хэмжүүр буюу мөнгөн нэгжид оруулаад
хэмжээд байгаа үйл ажиллагаа юм байна гэдгийг ойлгосон. Бараа материалынхаа өртгийг
хэрхэн тооцох, хэзээ орлого зарлагаа бүртгэх, санхүүгийн хэрэгслүүрүүдэд хэрхэн
үнэлгээ хийх, хөрөнгө оруулалтын чанартай гүйлгээг нэг жилд зардал гэж бүртгэх
бус хэрхэн олон жилийн туршид элэгдүүлж бүртгэх, өөр өөр өртөгтэй адилхан барааг
алийг нь түрүүлж зарсан гэж бүртгэх, ирээдүйд гарах магадлал өндөртэй эрсдлийг
өнөөдөр тайлан дээрээ хэрхэн мөнгөний нэгжид оруулж бүртгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
гарах олон зардлын алийг нь зардал алийг нь бүтээгдэхүүний өртөг болгож бүртгэх,
биет болон биет бус хөрөнгийн (trademark, logo) үнэ цэнийн бууралтыг хэрхэн тодорхойлох
зэрэг бүх л гүйлгээг мөнгөн нэгжид хувиргаж тооцох шаардлагатай болдог. Гэхдээ
үүнийг мэдээж дүрмийнх нь дагуу буюу “НББ-н Нийтээр Хүлээн Зөвшөөрсөн Зарчмууд”-ын
дагуу тооцож тодорхойлох ёстой. Монголыг оролцуулаад дэлхийн олон оронд International
Financial Reporting Framework буюу IFRS, Америкт US Generally Accepted Accounting
Principle буюу US GAAP-г дагаж мөрддөг. Харин эдгээр дүрмээс гадуур бүртгэсэн
тохиолдолд, хэрэв санаатай хийсэн бол санхүүгийн луйвар, санамсаргүй хийсэн бол
алдаатай санхүүгийн тайлан болон хувирна.
Нягтлан бодогч нарын үүрэг
бол компанийн өдөр тутмын гүйлгээг эдгээр зарчмын дагуу бүртгэж, санхүүгийн
тайланг бэлтгэх, харин аудиторуудын үүрэг бол санхүүгийн тайлан эдгээр зарчмынхаа
дагуу бүртгэгдсэн байна уу гэдгийн шалгаж дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Аудитор болон
нягтлан бодогч гэдэг 2 мэргэжил бол нэг зоосны 2 тал гэх ч хэлц байдаг.
Нягтлан бодогч гэх ч
дотроо хийх ажил функц-с шалтгаалаад мөн мөн өөр өөр байдаг. Ерөнхийдөө 2
ангилж болно. Америкт бол bookkeeper болон accountant гэж 2 том ангилдаг. Bookkeeper
бол яг л өдөр тутмын гүйлгээг бүртгэх ажил орно. Жишээ нь, харилцагчаас нэхэмжлэл
хүлээн авч, үнэхээр манай компанийн захиалсан бараа үйлчилгээ мөн үү гэдгийн
нягталж, мөн бол системд оруулан санхүүгийн журналдаа бүртгэх. Компани өдөр тутамдаа
маш их хэдэн зуун нэхэмжлэл хүлээн авч процес хийж байдаг. Харин accountant нь эдгээр
гүйлгээ санхүүгийн зарчмын дагуу явагдаж байна уу гэдгийг хянах, аливаа зарчим
өөрчлөгдсөн бол тэр өөрчлөлт тухайн компанид хэрхэн нөлөөлөхийг (мэдээж мөнгөн
дүнгээр) тооцоолох гэх зэрэг ажлыг хийнэ.
Функцээсээ шалтгаалаад, AP
specialist, Revenue and AR accountant, Cost accountant, Technical accountant, SEC reporting accountant, Аccounting Мanager, Сontroller, GL accountant,
Tax accountant гээд олон салбарлах нь бий.
Аудиторууд юу хийдэг
вэ?
Харин аудиторууд дээр
дурдсанчлан тайлан зарчмын дагуу бэлтгэгдсэн байна уу гэдгийн шалгана.
Гэхдээ маш олон төрлийн аудит байдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Энд бол зөвхөн
санхүүгийн аудитын тухай дурдана. Санхүүгийн аудит л гэхэд санхүүгийн тайлангийн
аудит (external audit, financial statement audit), дотоод аудит (internal audit),
мөн Америкт улсын болон мужийн аудит (эд ч бас мөн олон төрөл, ер нь улсын
мөнгө зарцуулагдаж л байвал тэнд төрөлжсөн аудиторууд байдаг, эмнэлэг даатгалын
компани зэрэг тусгай байгууллагуудад зориулсан тусгай санхүүгийн хууль л байгаа
бол түүнийг шалгах аудит байдаг), мөн public буюу нээлттэй хувьцаат компаниудыг
аудит хийсэн аудитын компанийг шалгах аудит ч байдаг.
Санхүүгийн тайлангийн аудит
нь planning буюу төлөвлөлт, walkthrough буюу гүйлгээний процесийг ойлгох, internal
control test буюу дотоод хяналтын системийн тест, substantive буюу үндсэн тест,
PGAP – program for general audit procedure гэх шатлалтай явах ба хамгийн сүүлд
санхүүгийн тайланг уншиж нягтлан доторх мэдээлэл хоорондоо зөрчилгүй зарчмын дагуу
бэлтгэгдсэн байна уу гэдгийг шалгана.
o
Planning –
Төлөвлөлт нь компанийн эрсдлийг ойлгохоос эхэлнэ. Үүний тулд гадаад макро орчин,
үйл ажиллагаа явуулж буй сектер, компаний өрсөлдөгчид, худалдан авагчид, нийлүүлэлтэд
учирч болох аливаа саад, компанийн эзэмшигчид, менежмент, дотоод бүтэц, компанийн
төрөл (private company, public company, start-up, IPO company, gpvernment entity
зэрэг) зэргийн талаар мэдээлэл цуглуулж, компани хэр хэмжээний эрсдэлтэй байна,
тэдгээр эрсдэл нь санхүүгийн тайланд хэрхэн илэрч болох вэ хэмээн дүн шинжилгээ
өгнө. Энэ үр дүн дээрээ тулгуурлаад, компанийн тайлан балансыг ашиглан materiality
хэмжээг тодорхойлно. Materiality гэдэг нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчид хэдий
хэмжээний алдааг тэвчиж болох вэ буюу хэдий хэмжээний алдаа нь тухайн тайланг алдаагүй гэсэн үнэлгээнд нөлөөлөлөхгүй вэ гэдэг хэмжигдэхүүн юм. Учир нь, аудит хэзээ ч 100%-н
баталгаа өгдөггүй харин тайлан үнэн зөв буюу ноцтой зөрчилгүй гэсэн баталгааг
гаргаж өгдөг (fairly stated, free of material misstatement гэж хэлдэг). Үүний дараагаар данс/ аккаунт (cash, accounts receivable, income, payroll
expense гэх мэт) бүрийн эрсдэлийг тодорхойлоод, тестлэх шаардлагатай гэж үзсэн данс бүрийн materiality хэмжээг тодорхойлно.
o
Walkthrough
– Нэгж гүйлгээ хэрхэн бүтэж санхүүгийн тайланд дүн болон орж буй процесийг
ойлгох үйл явц юм. Үүний тулд компаний гүйлгээг функц бүрээр нь ангилна. Түгээмэл
байдаг функцүүд гэвэл Procurement to payment (худалдан авалт хийх захиалга өгөх,
бараа болон нэхэмжлэл хүлээн авч системдээ зардал хэмээн бүртгэх, хэрхэн мөнгөө
төлөх), Order to cash receipt (захиалга хүлээн авч, бараагаа явуулан нэхэмжлэл
илгээн хэрхэн орлого гэж бүртгэх, хэрхэн төлбөрөө хүлээн авах), Inventory and
cost of goods sold (бүтээгдэхүүний өртөг хэрхэн бүтэж, түүхий эд, эцсийн
бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн явц дундах барааг хэрхэн үнэлж бүртгэх, тогтмол
болон хувьсах зардлыг хэрхэн хуваарилж өртөгт шингээсэн байна, борлогдсон
тохиолдолд хэрхэн зардал болгон бүртгэх) Payroll process (ажилтан ажилд авах,
ажлаас гарах процес, цалингаа хэрхэн тооцож тавьж байна, цалингийн өөрчлөлтийг тусгах
процес), Fixed assets and or lease (багаж тоноглол, түрээсийг хэрхэн худалдан
авч, бүртгэж, элэгдүүлж байна), Treasury & investment (хөрөнгө оруулалтын ямар
бодлого баримталж, хэрхэн бүртгэж ашиг алдагдлаа тооцож байна), tax process (татвараа
хэрхэн бодож, бүртгэж ямар процесийн дагуу хянаж шалгаж байна), Financial
statement close process (сар, улирал, жил бүрийн эцэст хэрхэн хаалтын бүртгэлийг хийж ямар, баланс болон тайлангуудаа бэлдэж буй процесс) зэрэг орно.
Үүнийг хийхдээ
нэг гүйлгээ сонгож аваад initiation, recording, processing, reporting буюу
хэрхэн эхлүүлж, бүртгэж, процес хийж, эцэстээ санхүүгийн тайланд тэр нь хэрхэн
үр дүн болж орж байгааг харуулдаг. Ингэхдээ мөн ямар систем хэрэглэж, ямар баримт
бэлдэж (IPE – information produced by the entity), хэн хэрхэн бэлдэж, хэн хэрхэн
ямар давтамжтай шалгаж байгааг, мөн хэзээ гүйлгээг системд бүртгэж буйг (журналын
бичилт автоматаар хийгдэж байна уу, хүн бэлдэж байна уу) ойлгох хэрэгтэй. Энэ процес
нь жилийн эцсийн санхүүгийн тайлан хэрхэн бүтэж буй зураглалыг харуулах ба энэ
мэдээлэл дээр тулгуурлан аудитыг үр өгөөжтэй хийх стратегиа боловсруулна.
o
Internal control
test – Аливаа байгууллага дотоод хяналтын системтэй байвал санхүүгийн луйвар
гарах нөхцлийг эрс бууруулдаг. Америкт public буюу хувьцаагаа нийтэд борлуулдаг
компаниуд заавал дотоод хяналтын системтэй байх хуультай. Энэ нь анх 1977 оноос
хууьчлагдаж, Enron болон Worldcom зэрэг томоохон компаниудын санхүүгийн луйвар
скандалаас болж 2002 oнд дахин боловсронгуй болсон нь одоогийн баримталж буй Sarbanes-Oxley
act/ SOХ юм. Аудиторууд public компаний дотоод
хяналтын системийг заавал аудих хийх шаардлагатай бол, хувийн эзэмшилтэй компанийн
системийг тестлэх нь өөрсдийнх нь сонголт байдаг. Систем нь үр дүнтэй (effective)
гэсэн дүгнэлттэй бол үндсэн аудит арай бага тест хийж болно. Дотоод хяналтын
систем бол тусдаа маш том агуулга учраас ингэсгээд дуусгая.
o
Substantive
test – Үндсэн тест нь substantive analytical procedure (SAP) болон substantive test
of detail (TOD) гэсэн 2 том хэсэгт
хуваагдана. SAP буюу анализ тест нь ихэвчлэн цалин, зээлийн хүү, элэгдэлийн
зардал зэрэг тогтмол бүрэлдэхүүнтэй аккаунтыг аудит хийхэд хэрэглэгддэг. Урд жилийн
үр дүн болон энэ жилийн мэдээллийг ашиглан урдчилан үр дүнг тооцоод түүнийгээ
бодит үр дүнтэй харьцуулан ойролцоо гарах юм бол тест үр дүнтэй гарлаа гэж үздэг.
Үүний дараа нэмэлт баталгаа (evidence, assurance, or reliance) хэрэгтэй гэж
үзвэл TOD хийнэ. Ингэхдээ нийт олонлогийн үнийн дүн болон нэгжийн тоо хэмжээнээс
хамаарч, статистикийн аргаар санамсаргүй түүвэр сонгож түүнийгээ эх баримттай (source
document) нь тулган шалгана. Алдаа илэрвэл, яагаад энэ алдаа илэрснийг судалж,
ахин ийм алдаа энэ олонлогт хэр их буйг шинжилж тооцоолно.
Data
analytics – Cүүлийн үед технологийн дэвшлийг аудитад ашиглаж эхлээд байгаа ба
үүний нэг нь Data analytics юм. Энэ нь санамсаргүй
түүврээс илүүтэй, бүх олонлогын мэдээллийг системээр боловсруулж, сэжигтэй
гүйлгээг сонгоход тусалдаг. Мөн компанийн гүйлгээг том зургаар харахад тусалж,
хаана эрсдэл буйг тодорхойлоход дэмтэй.
o
PGAP – Program
for general audit procedure буюу заавал гүйцэтгэх ёстой аудитын процессууд. Үүнийг
аудитын бүх шатанд буюу төлөвлөлт, гүйцэтгэл, дүгнэлтийн явцад хийх шаардлагатай
бөгөөд шинэ мэдээлэл илэрсэн тохиолдолд эргэн аудитын төлөвлөгөө стратегиа
өөрчлөлт хийж байх шаардлагатай. Үүнд fraud (санхүүгийн луйврын гурвалжин буюу pressure,
opportunity, rationalization гэсэн 3 нөхцөл бүрэлдсэн байна уу гэдгийг судална),
legal and compliance (дагаж мөрдөх ёстой хууль, түүнд нийцтэй байна уу), litigation
(одоогийн болон ирээдүйн санхүүгийн тайланд тусгагдаж болзошгүй шүүхийн заргад
өртсөн үү), subsequent procedures (санхүүгийн тайлангийн дараах хугацаанд томоохон
үйл явдал гүйлгээ гарсан уу), independence (аудиторууд болон компани тусгаар
байдлаа хадгалж чадсан байна уу), entity level control (байгууллагын ерөнхий хяналтын
систем хэрхэн ажиллаж байна) зэрэг орно.
o
Review of
financial statement – Санхүүгийн тайлан гэдэгт үндсэн тайлангууд буюу Тайлан баланс
(Balance sheet/ Statement of financial position), Орлого зарлагын тайлан (Income
statement/ Profit & Loss statement, Statement of Comprehensive income), Эзний
өмчийн тайлан (Statement of shareholders’ equity), Мөнгөн гүйлгээний тайлан (Cash
flow statement) болон нэмэлт мэдээлэл (Footnote) орно. Дунджаар 30–с хэдэн зуун
хуудас болдог. Харин public компаниудын хувьд тогтсон форм (Жилийн эцсийн
тайлан бол 10K, улирлын тайлан бол 10Q зэрэг) дээр бөглөж Security exchange
committee (SEC)-д тушаах шаардлагатай. Аудиторуудын
сүүлийн ажил бол санхүүгийн тайланг бүхлээр нь уншиж, төөрөгдүүлсэн, зөрчилдсөн
мэдээлэл байхгүйг хянах, хуулийн дагуу дэлгэх ёстой задаргаа болон мэдээллийг
бүгдийг багтаасан байна уу гэдгийг шалгаж, мөн аливаа мөнгөн дүнг бүгд үнэн зөв
байна уу хэмээн нягталдаг (tick and tie financial statement footnotes). Санхүүгийн
тайлан уншиж нягтлах ажлыг ихэвчлэн партнерууд хийж (учир нь энэ маш их мэдлэг туршлага
шаардсан ажил байдаг), харин доторх мөнгөн дүнгүүд яг таг тохирч байна уу
гэдгийг багын бусад гишүүд хийдэг.
Ингээд энэ бүхнийг хийж
дуусаад, аудитын дүгнэлтээ гаргаж өгснөөр аудитын ажил маань дуусч, аудитын бүх
баримт ажлуудаа архивлах ажил эхэлнэ.
Энэ бүхнийг харилцагч компанийхаа
том жижиг болон төрлөөс шалтгаалаад 3 долоо хоногоос хагас жилийн хугацаанд
хийж дуусгадаг. Аудиторууд мөн ихэвчлэн нэгэн зэрэг хэд хэдэн аудит дээр
ажиллаж байдаг ба бүх аудит маш хатуу тогтсон дуусгах хугацаатай байдаг учир
маш олон цагаар ажиллаж байдаг. Busy season буюу тайлангийн үеэр өдөрт дунждаар
12-18 цаг ажиллах нь хэвийн үзэгдэл. Хэд хэдэн удаа огт унталгүй дараагийнхаа
өдөр үргэлжлүүлж ажиллах тохиолдол надад байсан. Нэг бодлын хэцүү ч нөгөө
талаар маш богино хугацаанд компанийн үйл ажиллагаа, дотоод процес болон санхүүгийн
нягтлан бодохын талаар ихээхэн ойлголттой болж чаддаг. Мөн шинээр гарч буй дүрэм журмыг хамгийн түрүүнд судалж, харилцагч компаниуддаа хүргэдэг тул, үргэлж салбартаа түрүүнд нь алхдаг гэдгээрээ ихээхэн давуу талтай.
Аудитор болон нягтлан мэргэжилтэй хүмүүс өдөр тутамдаа юу хийдэг талаар товчхон танилцууллаа. Ерөнхийдөө нягтлан бодох гэдэг нь аливаа компанийн хөрөнгө болон үйл ажиллагааг нэгдсэн хэмжигдэхүүнд оруулж хэмжих үйл явц учраас, шинэ техник технологи болон шинэ хууль дүрэм гарч бизнес орчин өөрчлөгдөхөд мөн дагаад өөрчлөгддөг мэргэжил. Мөн адилхан нягтлан бодох мэргэжил хэрнээ ажиллаж буй салбар болон компанийн үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалаад хийж буй ажил ч өөр өөр байх нь элбэг. Компанийн удирдлага эрсдэлтэй болон нарийн төвөгтэй гүйлгээ хийж олон янзын санхүүгийн хэрэгслүүрүүд авдаг бол түүнийг дагаад нягтлангийн ажил ч мөн төвөгтэй, ажиллагаа ихтэй, өртөг өндөртэй болж ирдэг. Тиймээс адилхан нягтлан болон аудитор мэргэжилтэй гэхэд өөр салбар болон өөр цар хүрээ бүхий компанид ажилладгаасаа хамаарч өөр зүйл хийдэг байж болно. Сүүлийн үед технологи ихэд хөгжин, нягтлан бодох мэргэжил яваандаа алга болно гэсэн яриа ч сонсогдож буй. Гэхдээ миний бодлоор bookkeeper гэсэн ажил маш цөөрөх боломжтой, харин accountant болон аудиторууд бол тодорхой хэмжээнд цөөрөх боломжтой ч, тэгж алга болтолоо цөөрөхгүй. Учир нь дээр хэлсэнчлэн НББ буюу нэгдсэн нэг хэмжигдэхүүн нь өөрөө бизнесийн орчноос шалтгаалж байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг, түүний дагуу тооцоо бүртгэл хөтлөхөд хүний бодол сэтгэлгээ болон judgement зайлшгүй хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл хуульч гэсэн мэргэжил алга болоогүй цагт нягтлан болон аудитор гэсэн мэргэжил алга болохгүй гэхэд хилсдэхгүй болов уу.
12/21/2022